Tuesday, January 9, 2007

7 сартай зураг

4 сартай зураг



Энэ бол миний 4 сартай зураг :) ... байгаа байдал маань яг ийм биш л дэ. Урдаас аппаратны гэрэлтүүлэг тусахаар гайхаад нүд жаахан том болцон байсан байх.

Аав ээжүүдийн хийж болохгүй 9 алдаа

Ээж аавуудаа цаана чинь доорх арга барилаар хүүхдүүдээ хүмүүжүүлж болохгүй гэж байна шүү. Анхаарна бизээ

1.Хүүхдийг бүү басамжил
Аливаа басамжлал, дорд үзэх байдал хүүхдийн өөрөө өөртөө итгэх итгэлийг мохоодог.

2. Бүү сүрдүүл
“Хэрэв дахиад ийм явдал гаргавал.. .чамд /тийм, ийм/ юм авч өгөхгүй, кино үзүүлэхгүй, тоглуулахгүй…” гэхчилэн сүрдүүлэг, заналхийлэл нь хүүхдийг томчуудаас айх, үзэн ядах зан чанарт сургахаас хэтрэхгүй.

3. Амлалтыг бүү шах
Хүүхэд буруу зүйл йийхэд томчууд “Дахиж тэгэхгүй гэж амла” гэхчилэн шахаж тулгадаг. Хүүхэд амладаг, гэвч цагийн дараа байдал дахин давтагддаг. “Чи надад амласан шүү дээ” гэж эх нь гомдоно. Бага хүүхдийн хувьд амлалт бол юу ч биш байдгийг томчууд ойлгодоггүй. Амлалт бол ирээдүйн зүйл, харин хүүхэд өнөөдрөөр амьдарч буйг санаарай.

4. Бүү хэт халамжил
Хэтэрхий халамжлах, алхам тутмыг зааж зааварлах нь хүүхдийг биеэ даах чадваргүй болгодог. “Хүүхдийн өөрөө хийж чадах зүйлийг хэзээ ч өмнөөс нь бүү хий” гэх дүрмийг баримтал.

5. Шууд дуулгавартай байхыг бүү шаард
Хүүхдийг тоглох эсвэл ямар нэгэн зүйл хийж байхад нь бүхнийг орхиод ганц дуудахад шууд ирж байхыг бүү шаард. “Арван минутын дараа хоол болно” гэх зэргээр урьдчилан сануулах нь зөв. Хүүхэд амжаагүй бол хугацаа олго. Сохроор, үг дуугүй үгэнд орж сурах нь бие даасан, өөрийн үзэл бодолтой хувь хүн болон төлөвшихөд тус болохгүй.

6.Хүүхдийг бүү өөгшүүл
Хүүхдийг дур зоргоороо байлгах, өөгшүүлэх нь амьдралд зохицох боломжийг нь хаадаг.

7.Тууштай бай
Сэтгэл санааны байдлаас болж нэг өдөр нь хүүхдэд тоглож наадахыг зөвшөөрөх, дараагийн өдөр тоглуулах нь бүү хэл чанга ярихыг ч хориглодог эцэг эхчүүд байдаг. Шаардлагатай тууштай бай. Зөвшөөрөх, хориглох асуудлыг тодорхой, замбараатай болго.

8. Ёс суртахуунчилж, хэт их бүү ярь
Хүмүүжлийг үр дүнтэй гэж боддог бололтой, зарим эцэг эхчүүд ёс суртахууны талаар бүхэл бүтэн лекц унших нь бий. Үгсийн урсгалын нөлөөнд хүүхэд бүр будилдаг. Үүний сацуу чихний хажуугаар өнгөрөөнө. Яршигтай олон үгнээс тэгж л өөрийгөө хамгаалахаас аргагүй байдалд хүрдэг. Эцэг эхчүүд хүүхдийн буруу үйлдэлд оновчтой, тодорхой хэдэн үг хэлэхэд л хангалттай.

9. Хүүхдийн насанд ахадсан зүйлийг бүү шаард
Хэрэв хоёр настай хүүхдээс таван настай хүүхдийн хийж чадах зүйлийг шаардвал түүнд дургүйцэх, бүр танаас айх сэтгэл төрнө шүү. Мөн хүүхдийн ухамсарлах чадвар хөгжихөд сөргөөр нөлөөлдгийг санаарай.

Sunday, January 7, 2007

children see children do

Миний зүгээс нийт аав ээжүүдэд гэж зөвлөхөд хүүхдийнхээ боловсрол, өсөж торнин байгаа орчин... гээд л цөөнгүй зүйлсийг анхаарч байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ хамгийн чухал анхаарах зүйл бол ААВ ЭЭЖ та нар өөрсдөө билээ. Нялх бид нар чинь аав ээжийнхээ л заасан замаар явна шүү дэ. Та нар яажшуухан байна, бид нар яг л тэгэж хүмүүждэг. Бид чинь аав ээжийнхээ царай зүсийг дууриахаас гадна ярьж хэлж байгаа юмнаас авахуулаад л муу зуршлыг нь хүртэл сайтар дууриаж амархан сурч чаддаг юм шүү :)