Sunday, February 17, 2008

Явж сурсан огноо...


Би яг хэдэн нас хэдэн сартайдаа хөлд орсон гэдгээ мэдэхгүй. Аав ээж ч санахгүй байх. Гэтэл өнөөдөр хэзээ гэдгээ мэдэж авлаа. Аав маань нэг CD бичиж байтал би хажууд нь яваад харагдсан юм байлгүй, юутай ч тэмдэглээд үлдээчихсэн байна. Тэгэхээр би 10 сар 10 хоногтойдоо явж эхэлсэн юм байна.

Муужий бид хоёр





2007-11-26-нд улс тунхагласаны баяраар аав ээж 2 надад хөөрхөн жижигхэн муурын зулзага авч өгсөн. Яг л надтай адилхан жижигхэн юм болохоороо хумсаа ч нуухаа мэдэхгүй нялхаараа ирсэн. Надад их сонирхолтой , хөгжилтэй байсан. Өрөө өрөө дамжаад л хөөцөлдөөд гүйдэг байсан да бид хоёр, харин хэн нь хэнийгээ хөөгөөд байгаагаа сайн мэддэггүй байсан, мэдэх ч шаардлагагүй гэж бодож байна. Мах хулгайлдаггүй муур гэж байдаггүй гэдэг боловч муужий (нэр нь) хулгай хийх нь битгий хэл хажууд байгаа хоолоо олж чаддаггүй өрөвдөлтэй амьтан байсан.

Харин өнөөдөр 2008-02-17 , муужий маань том болжээ. Юм юмаараа л надаас илүү болж, идэх юм хулгайлж иддэг болсоны улмаас ихэнхдээ уяатай байдаг болж , хумсаа нуудаг болж , надтай тоглохдоо намайгаа ширүүлчих гээд байдаг болж , хумсийг нь байнга авч байдаг болж .. гэх мэтээр их л хурдан том болж дэ. Гэтэл би бараг л хэвээрээ ... ганц хоёрхон үг нэмж сурсан байна. Гэхдээ л бид 2 найзууд хэвээрээ л байгаа, миний хөөрхөн муужий... аягүй бол надтай тоглохдоо миний нялх Мөнхүүлэй гээд өхөөрдөөд гүйдэг байхдаа

Гэхдээ муужий маань надаас 6-7 дахин бага наслах болохоор надаас 6-7 дах хурдан өсөөд байгаа гэж аав хэлсэн. Аягүй бол энэ жилдээ багтаад хөөрхөн хөөрхөн зулзаганууд гаргах юм биш байгаа :)