Monday, October 6, 2008

Шороо ухаал...


Хөдөө аав ээж эмээ өвөө нартайгаа яваад шороо ухаал, энэ тэнүүгээр хэсээл, сайхан шүү. Уг нь бол намайг л агаарт гаргах гэж явдаг юм гэсэн. Гэхдээ хараад байхад өөрсдөө л сайхан наргиж цэнгэх талруугаа байхийн байна шд. Би яахуу энд тэнд ингээл шороо ухаал явж байдийн.

2008-07 сард авахуулсан зураг байна.

Sunday, September 28, 2008

Цэцэрлэгт оров


Нэг мэдсэн чинь ойрын үед блогтоо юм бичээгүй удсан байна шд. Би ч гэж дэ, манай аав ээж хоёр л байхгүй юу. Би яахуу энэ зун аав ээжтэйгээ зуслан гарсан, өвөө эмээгийндээ нилээд байлаа, мартсанаас нээрээ 9 сарын 1 болоод би гэдэг хүн чинь цэцэрдлэгт явж эхэлсэн. Юутай ч зургаа оруулья. Энэ зурган дээр би анх цэцэрлэгт явах гээд л зогсож байгаа байдал. Нээрээ манай муур маамуутай болсон, удахгүй төрөх гэж байгаа, гэдэс нь өдрөөс өдөрт л том болоод байгаа.

Sunday, February 17, 2008

Явж сурсан огноо...


Би яг хэдэн нас хэдэн сартайдаа хөлд орсон гэдгээ мэдэхгүй. Аав ээж ч санахгүй байх. Гэтэл өнөөдөр хэзээ гэдгээ мэдэж авлаа. Аав маань нэг CD бичиж байтал би хажууд нь яваад харагдсан юм байлгүй, юутай ч тэмдэглээд үлдээчихсэн байна. Тэгэхээр би 10 сар 10 хоногтойдоо явж эхэлсэн юм байна.

Муужий бид хоёр





2007-11-26-нд улс тунхагласаны баяраар аав ээж 2 надад хөөрхөн жижигхэн муурын зулзага авч өгсөн. Яг л надтай адилхан жижигхэн юм болохоороо хумсаа ч нуухаа мэдэхгүй нялхаараа ирсэн. Надад их сонирхолтой , хөгжилтэй байсан. Өрөө өрөө дамжаад л хөөцөлдөөд гүйдэг байсан да бид хоёр, харин хэн нь хэнийгээ хөөгөөд байгаагаа сайн мэддэггүй байсан, мэдэх ч шаардлагагүй гэж бодож байна. Мах хулгайлдаггүй муур гэж байдаггүй гэдэг боловч муужий (нэр нь) хулгай хийх нь битгий хэл хажууд байгаа хоолоо олж чаддаггүй өрөвдөлтэй амьтан байсан.

Харин өнөөдөр 2008-02-17 , муужий маань том болжээ. Юм юмаараа л надаас илүү болж, идэх юм хулгайлж иддэг болсоны улмаас ихэнхдээ уяатай байдаг болж , хумсаа нуудаг болж , надтай тоглохдоо намайгаа ширүүлчих гээд байдаг болж , хумсийг нь байнга авч байдаг болж .. гэх мэтээр их л хурдан том болж дэ. Гэтэл би бараг л хэвээрээ ... ганц хоёрхон үг нэмж сурсан байна. Гэхдээ л бид 2 найзууд хэвээрээ л байгаа, миний хөөрхөн муужий... аягүй бол надтай тоглохдоо миний нялх Мөнхүүлэй гээд өхөөрдөөд гүйдэг байхдаа

Гэхдээ муужий маань надаас 6-7 дахин бага наслах болохоор надаас 6-7 дах хурдан өсөөд байгаа гэж аав хэлсэн. Аягүй бол энэ жилдээ багтаад хөөрхөн хөөрхөн зулзаганууд гаргах юм биш байгаа :)

Wednesday, November 14, 2007

Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ явах юмсан


Сайн уу,

Миний эргэн тойрон ойрдоо нэг л хэвийн хэмнэлтэй байна. Намайг харах хүн гэрт байхгүй, овоо том болсон (1 нас 6 сартай) бас цэцэрлэгт өгөхөөр ханиад томуунаас салахгүй байгаа гээд эмээ өвөө дээр байлгаж байгаа. Даваа гаригын өглөө эмээ өвөө дээрээ очоод Баасан гаригын орой гэртээ харьж байна.

Ер нь бол хүн эхийн хэвлийд байхдаа ээжтэйгээ хүйсээр холбогдоод идэж уусан зүйлсийг нь хамтдаа хүртчээл, гэтэл төрсөний дараа шууд холболт байхгүй болж мээмийг нь хөхөхгүй бол өлсөхөөр болсон. Гэхдээ л байнга хамт байж намайг жаахан л дуугарах төдийд ээж аав хоёр ухас гээл гүйдэг байсан да. Дараа нь мээмнээсээ гарлаа, явдаг боллоо... одоо тэгсэн чинь айл амьтнаар хэсүүлээд л хаядаг болж. Бодоод байхнээ цаашдаа улам л холдоод байх шинжтэй. Ер нь тэгээд аав ээжээсээ холдон холдсоор л .. санан санасаар л .. байх шинжтэй юм.

Энэ аав, ээж, эмээ, өвөө, эгч, ах нар гээл ойр тойрны хүмүүс намайг ямархуу хүн болгох тал дээр бүгд өөр өөр юм ярьцгааж зааварлаж өгнө шүү дэ. Мөнхүүлэйг ингүүлж болохгүй тийм хүн боллчихно, үлгэр сайн уншиж өг, хөгжим сонго, тамхи хажууд нь битгий тат, хажууд нь битгий муудалцаж бай, өөрөөр нь шээж сурга, зөнгөөр нь л байлга, битгий их эрхлүүл гээл мааш их зүйлс сонсогдоно. Би ч одоохондоо ярьж чаддаггүй юм болохоороо дотроо л бодохоос цаашгүй юм. Гэхдээ том болохоороо би томчуудад санал бодлоо хэлдэг, өөрийгөө ойлгуулдаг мундаг хүн болноо.

Хурдхан шиг цэцэрлэгтээ явах юмсан л гэж бодож сууна. Гадаа хүйтэн болохоор гарч болохгүй, агаар муутай дөрвөн хананы дунд өдөр шөнийг өнгөрөөх онцгүй юмаа. Би чинь зуны хэдэн сар лагерьт ой модон дунд майханд унтдаг байсан Робисон Крузо шүү дэ :)

01:00am
2007-11-15

Thursday, October 25, 2007

bike


Энэ миний хамгийн их суух дуртай унаа да... дуу муу, хөдөлж байгаа эд нар нь үнэхээр эрэгтэй хүүхдийн сонирхолыг шууд татдаг эд... гэхдээ намайг аюултай гээд суулгаж явах байтугай ойртуулдаг ч үгүй юм. Аавынх :( гэхдээ цаг хугацаа миний мөрөөдлийг биелүүлэх байхаа, эсвэл томрох үедээ шал өөр юманд дуртай болчдийн болуу.. хэн мэдлээ.. цаг хугацаа л бүхнийг харуулна байх да, харж л байя. Гэхдээ миний үед энэ унаа ямархуу хэлбэр дүрс, хүч чадалтай байх юм бол? Аягүй бол энэ bike музейд байж байхийн болуу? Гэхдээ л хуучин муучин хамаагүйээ, миний аавынх учраас л би түүнд маш их хайртай... Аав маань ийм том юм байтугай нэг гуулин сэрээг өвөөгөөс нь өвлөж ирсэн гээд ухаангүй хайрладаг, харамладаг, хоол ч иддэггүй, зүгээр л хадгалдаг юм. Гэтэл энэ чинь юун сэрээ мэрээ... :) Гэхдээ сэрээг хэдэн үе дамжуулаад хадгалахад боломжийн юмаа, энэ том төмөр миний үе байтугай ирэх 3 жилийг давах болуу? харж л байя... за за нойр хүрчлээ.. том том юм ярих ч яахуу миний угж хаана байгаа билээ??? good night!

2007-10-25
23:30

Намар болжээ


Сайн байцгаана уу

Бас л удаж байж бичлэг оруулж байгааг минь уучлаарай. Аав ээжээс л болж байгаан гээд шуудхан хэлчье :) Гэхдээ өнөөдрийг хүртэлх бичлэгүүдийг хагас дутуу ч гэсэн оруулж байгаа аавдаа баярлалаа. Манай ээж тэгэж байгаад их сайхан сайхан зүйлс оруулна гэдэгт би итгэж байна. Би өөрөө бичнэ гэвэл 5-6 жилээс наашгүй байхоо. Би цэцэрлэгтээ явж байгаа, ханиад томуу тусаад эмнэлэгт хүртэл нэг хэвтээд авсан. Хатгаа туссан байна гэсэн. Ер нь хараад байхад ханиад томуу гадуур их байгаа юм шиг байна лэ. Энэ зураг миний эмнэлэгт байхдаа авахуулсан зураг, тэр доогуур байгаа зурагнуудыг бодоход том эр болсон байгааз дэ :)

Тэгээд одоохондоо эмээ өвөө 2 дээрээ л байна. Нэг мөсөн сайн эмчилгээ хийлгэж байгаад цэцэрлэгтээ явахаар болсон, гэхдээ бас энэ эмээ өвөө 2 намайг цэцэрлэгт нь явуулахүйгээр өөрсөд дээрээ байлгах санаатай байгаамаа, энэнд нь аав их дургүйцнээ... :) Өвөө эмээ дээр байхад сайхан ч юм байна, саар ч юм байна. Сайхан зүйлс гэвэл: Би хүссэнээ л хийдэг, надад өвөө эмээ хоёр амь болохоор хүсвэл би толгой дээр нь гарч зогсоно, газар буухгүй гарыг нь чилээнэ, хоол гуйлгаж идүүлнэ, .. ерөнхийдөө бол хаан шиг л байдаг. Гэхдээ бас заримдаа миний юу хүсээд байгааг ойлгодоггүй, хажууд тамхи татдаг, салхинд гаргадаггүй, хэт их дулаалдаг, байнга ам руу идэж уух юм цутгадаг, үеийн хүүхдүүд байхгүй уйддаг, цэцэрлэг дээрх шиг гоё тоглоомууд байхгүй, аав ээж хоёр 7 хоногт хоёр удаа л харагддаг гээд таалагдахгүй юмнууд ч байна л да... гээд яахуу дэ, би ямар шийдвэр гаргах биш, томчуулын том том юм ярьж байгааг ойлохгүй мэт царайлан дотроо тунгааж суудаг л юм.

Саяхан аав ээж бид 3 хүүхдийн парк орсон. Намар болж навч цэцэг шарлаад цаанаа л нэг гунигтай байна лээ. Би хэсэг унтаж байгаад сэрсэн чинь аавын гар нь чилсэн бололтой муухай царайтай юм намайг тэврээд л алхаж байхийн.

Ээж: Нэг газар жаахан сууж гараа амраангаа жаахан сууя
Аав: Тэгий, харин хаана суудийн билээ.... сандал олоод сууя..
Ээж: Хүүе, ямар сонин юм бэ, ерөөсөө суух сандал байхгүй байна шд

гээл ярьж байгааг нь сонсоод өндийсөн чинь хүүхдийн паркын бүх сандалны суудлыг нь хураагаад авчиймуу эсвэл бүгдийг нь хулгайч авциймуу, ерөөсөө хүн суучмаар ганц ч санпал үлдээгүй байсан да. Аав ээж байтугай би хүртэл дотроо ямар сонин юм бэ гэж бодож явсан шд. Харин зургыг нь аваагүй байна лэ, намайг тэвэрцэн болохоор яаж ч зураг авах билээ.

Тэр өдөр гадаа харьцангуй дулаахан салхинд гарахад их сайхан тааламжтай өдөр байсан боловч парк дээр бид гурваас өөр хүн харагдахгүй байсанд аав ээж бас гайхаад байх шиг байсан. Гадаадад бол амралтын өдөр байтугай л парк нь битүү хүнээр дүүргээстэй, тэнд л нэг юм нуруугаа амраан хэвтдэг болтойн байна лээ. Манайхан юу хийдийн , бүү мэд.

2007-10-25
23:10