Monday, May 28, 2007

Хүүхдийн парк

Саяхан миний төрсөн өдөр 5 сарын 19-нд болсон. Энэ талаарх мэдээллийг манай ээж оруулна гэсэн. Энэ удаа хүүхдийн паркаар аяласан тухай ааваараа бичүүлэхээр боллоо. Өнөөдөр 5 дугаар сарын 28, удахгүй эх үрсийн баяр болох гэж байгаа. Хүүхдийн баяраар парк пиг дүүрэн хүнтэй байдаг гэсэн. Над мэтийн жижигхээн бацаанууд бол том ах эгч нарын хөлд үрэгдэхээр байдаг гэнэ лэ, гэсэн би ямар үзсэн биш. Тийм учраас аав ээж бид 3 баяр болохыг урьдчилаад паркаар орлоо. Парк руу орох үед гадна талын хашааг шинэчлэгдсэн байхыг хараад шинэ тоглоомууд оруулж ирээд гоё болох юм гэнэ лээ гээд л аав ээж 2 ярьж байсан боловч доторх байдал хуучнаараа байна гээд л гонсойж байна лэ. Харин миний хувьд бол бүх юм шинэ, хаашаа ч харсан надад их л сонирхолтой байсан. Оронгуутаа эргэдэг морин дээр суусан, аав намайг түшээд би нэг жижгэвтэр дааган дээр суулаа. Аав ээж бид гурваас өөр хүн тэнд байхгүй нээх том тоглоомон дээр ганцаарөө л тоглолоо. Энд тэнд төмөр чихтнаж хоосон моринууд энд тэнд давхилдаад л , анх удаа иймэрхүү юман дээр сууж байгаа надад их л сонин мэдрэмж төрж гайхсаар байгаад л буугаад ирсэн дэ. Аав ээж хоёр шоолоод л инээлдээд байна лэ. Дараа нь эргэдэг мөөгөн дээр 3-уулаа суусан, их дажгүй юм байна лэ. Ааваараа тэврүүлцэн байхад айх гэдэг асуудал байхгүй шоо. Цаашаа яваад алсын харагчин дээр суулаа. Улаанбаатар хотод байшин барилга их баригдаж байнөө. Хаашаа харна кран, барьж буй барилгууд... өөр ч нээх сүйдтэй юм олж харсангүй. Сүүлд нь завиар усанд аялалаа, аав сэлүүрдээд л ээж намайг тэврээд л, оцон шувуунууд, цагаан баавгай, матар, далайн морь, усны үхэр гээл баахан амьтан үзээд л явж байтал нэг мэдсэн чинь унтцан байна лэ. нэг сэрсэн чинь паркаас гарах гээл явж байсан. Юутай ч нэг оройг салхинд гарч сонин хачин юм үзэж, тоглоомууд дээр тоглож сайхан л өнгөрөөлөө. Хүүхдийн баяраар парк орохгүй байх, гэхдээ хүүхдийн тоглоомын газар очиж тоглуулна гэсэн. Хурдан 6 сарын нэгэн болоосой :) бас бэлэг авна...

2 comments:

Тэлмэн said...

huh, monhuulei duu maani oi hurchee yu, mundag er bolj baigaam baina, neeren l 6 saryn 1d pig baisan baih daa, sergelen aav eejtei yumaa, za ta 3t sain saihnyg husey, bas ungursun ch gesen happy bday, bas happy childrensday!

peakfinder said...

huuye, ingeed bas hamaatan sadnaa internetees haraad baidag genee.. za bi hen baina taagaarai.
muuhai muuhai, humuus hoorhon geed baih yum cagaan hel am hurchihvii dee.