Thursday, October 25, 2007

Намар болжээ


Сайн байцгаана уу

Бас л удаж байж бичлэг оруулж байгааг минь уучлаарай. Аав ээжээс л болж байгаан гээд шуудхан хэлчье :) Гэхдээ өнөөдрийг хүртэлх бичлэгүүдийг хагас дутуу ч гэсэн оруулж байгаа аавдаа баярлалаа. Манай ээж тэгэж байгаад их сайхан сайхан зүйлс оруулна гэдэгт би итгэж байна. Би өөрөө бичнэ гэвэл 5-6 жилээс наашгүй байхоо. Би цэцэрлэгтээ явж байгаа, ханиад томуу тусаад эмнэлэгт хүртэл нэг хэвтээд авсан. Хатгаа туссан байна гэсэн. Ер нь хараад байхад ханиад томуу гадуур их байгаа юм шиг байна лэ. Энэ зураг миний эмнэлэгт байхдаа авахуулсан зураг, тэр доогуур байгаа зурагнуудыг бодоход том эр болсон байгааз дэ :)

Тэгээд одоохондоо эмээ өвөө 2 дээрээ л байна. Нэг мөсөн сайн эмчилгээ хийлгэж байгаад цэцэрлэгтээ явахаар болсон, гэхдээ бас энэ эмээ өвөө 2 намайг цэцэрлэгт нь явуулахүйгээр өөрсөд дээрээ байлгах санаатай байгаамаа, энэнд нь аав их дургүйцнээ... :) Өвөө эмээ дээр байхад сайхан ч юм байна, саар ч юм байна. Сайхан зүйлс гэвэл: Би хүссэнээ л хийдэг, надад өвөө эмээ хоёр амь болохоор хүсвэл би толгой дээр нь гарч зогсоно, газар буухгүй гарыг нь чилээнэ, хоол гуйлгаж идүүлнэ, .. ерөнхийдөө бол хаан шиг л байдаг. Гэхдээ бас заримдаа миний юу хүсээд байгааг ойлгодоггүй, хажууд тамхи татдаг, салхинд гаргадаггүй, хэт их дулаалдаг, байнга ам руу идэж уух юм цутгадаг, үеийн хүүхдүүд байхгүй уйддаг, цэцэрлэг дээрх шиг гоё тоглоомууд байхгүй, аав ээж хоёр 7 хоногт хоёр удаа л харагддаг гээд таалагдахгүй юмнууд ч байна л да... гээд яахуу дэ, би ямар шийдвэр гаргах биш, томчуулын том том юм ярьж байгааг ойлохгүй мэт царайлан дотроо тунгааж суудаг л юм.

Саяхан аав ээж бид 3 хүүхдийн парк орсон. Намар болж навч цэцэг шарлаад цаанаа л нэг гунигтай байна лээ. Би хэсэг унтаж байгаад сэрсэн чинь аавын гар нь чилсэн бололтой муухай царайтай юм намайг тэврээд л алхаж байхийн.

Ээж: Нэг газар жаахан сууж гараа амраангаа жаахан сууя
Аав: Тэгий, харин хаана суудийн билээ.... сандал олоод сууя..
Ээж: Хүүе, ямар сонин юм бэ, ерөөсөө суух сандал байхгүй байна шд

гээл ярьж байгааг нь сонсоод өндийсөн чинь хүүхдийн паркын бүх сандалны суудлыг нь хураагаад авчиймуу эсвэл бүгдийг нь хулгайч авциймуу, ерөөсөө хүн суучмаар ганц ч санпал үлдээгүй байсан да. Аав ээж байтугай би хүртэл дотроо ямар сонин юм бэ гэж бодож явсан шд. Харин зургыг нь аваагүй байна лэ, намайг тэвэрцэн болохоор яаж ч зураг авах билээ.

Тэр өдөр гадаа харьцангуй дулаахан салхинд гарахад их сайхан тааламжтай өдөр байсан боловч парк дээр бид гурваас өөр хүн харагдахгүй байсанд аав ээж бас гайхаад байх шиг байсан. Гадаадад бол амралтын өдөр байтугай л парк нь битүү хүнээр дүүргээстэй, тэнд л нэг юм нуруугаа амраан хэвтдэг болтойн байна лээ. Манайхан юу хийдийн , бүү мэд.

2007-10-25
23:10

3 comments:

tumee 33 said...

Манай парк бараг Диснейланд шиг болохийм гэнэ лээ гэж сураг дуулдаад нилээн хэдэн жил болжийно оо,тээ. Японы компани барилгын ажлыг нь гүйцэтгэхээр болж,зураг төслийг гаргаад иртэл манайхан л болсон хойно Паркийн газар нутаг дээр дур мэдэн барилга барьснаас болж, хуучин өгсөн зурагт нь зураг төсөл нь таарахгүй болсон гэжийгаа...Тэнд ичихгүй байшин баричаад хүүхдийн хүсэл мөрөөдлийг булаагаад сууж байгаа хүмүүс юу бодож байдаг болоо..за баахан хадуурчлаа.

Хурдан эдгээрэй...

peakfinder said...

yamar tom boloo ve? hovorhon uzegdeh yumaa. arai olon zurag oruulj bolohgui yu?

БЭ said...

yostoi tanigdahyn argaui tom bolson baina, ushuu zunduu goy bichlegneesee oruulaad baigaarai.